hunsnii-nogoo

Хүнсний ногооны өнгөнөөс хамаарч тус бүрийн ашиг тустай…

~Хүнсний ногооны өнгө, тус бүрийн ашиг тустай…~

Та бидний өдөр тумамдаа хэрэглэдэг хүнсний ногоо нь ямар өнгөтэй гэдгээсээ хамааран эслэг, исэлдэлтийн эсрэг бодис буюу антиоксидант, будагч бодис, хоргүйжүүлэгч бодисууд идээлүүлэгч, үнэртэн гэх мэт эрүүл мэндийг дэмжигч тэжээлийн бодисуудыг агуулсан байдаг.

Хүрэн, хөх өнгөтэй ногоонд: Хүрэн манжин.

Түүний өнгө оруулагч нь исэлдэлтийн эсрэг бодис тул хорт хавдар, зүрх судасны өвчин, даралт багасгах нөлөөтэй. Хоолны дуршил багасгах тул турахад ашигтай. Тайвшруулах, нойронд сайн болгох, хараа сайжруулах, залуужуулах үйлчилгээтэй.

Улаан өнгийн ногоонд: Үүнд: Улаан лооль, улаан чинжүү, улаан лууван.

Эдгээр нь исэлдэлтийн эсрэг бодис агуулдаг. Бие сул, цус багатай хүнд их хэрэгтэй. Мөн сэтгэл санааг сэргээж, биеийг илчээр цэнэглэж сэргэлэн болгодог. Улаан лооль таргалалтын эсрэг үйлчилгээтэй ба жирэмсэн хөхүүл эхчүүдэд ач тустай.

Улаан шар өнгийн ногоонд: Шар лууван, хулуу.

Эдгээр нь каротин буюу аминдам С ихээр агуулдгаараа исэлдэлтийн эсрэг үйлчлэлтэй тул хорт хавдраас сэргийлж, дархлааг сайжруулахаас гадна арьс үсийг эрүүлжүүлж, нүдний харааг сайжруулан мэдрэлийн хэвийн үйл ажиллагааг хангах ба бэлгийн чадвар сайжруулж, сэтгэл санааг сэргээнэ. Уран бүтээлчид ийм төрлийн хоол идвэл илүү ач холбогдолтой. Улаан шар өнгөтэй ногоонууд хорт хавдраас сэргийлдэг.

Шар өнгийн ногоонд: Нимбэг, эрдэнэ шиш, шар вандуй, зөгийн бал.

Тархины үйл ажиллагаа, оюун ухаан сайжруулах, хоолны дуршил нэмэгдүүлэхээс гадна, судас хатуурлын эсрэг үйлчилгээтэй. Мөн нимбэг нь дархлаа сайжруулдаг.

Ногоон өнгөтэй ногоонд: Салатны навч, өргөст хэмх, ногоон вандуй, бууцай, ногоон цэцэгт байцаа, яншуй, ногоон гоньд, ногоон сонгино.

Эдгээр ногоо нь дархлаа сайжруулж, халдвартай тэмцэж, биеэс хорыг гадагшлуулах, даралт бууруулах үйлчилгээтэй. Мөн тайвшруулах, өл дарах, жин бууруулах, тархины үйл ажиллагааг сайжруулж, ядаргааг багасган, сэтгэл санааг өөдрөг байлгаж, нойр хоолондоо сайн болгодог.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих