bohiin_tsol_duudah_eson

Бөхийн “ЦОЛ ДУУДАХ” эрхэм ёс

~Бөхийн “ЦОЛ ДУУДАХ” эрхэм ёс~

Монгол бөхийн цол нь одоогоор мэдэгдэж байгаагаар 1600-гаад жилийн түүхтэй. Манай эрины YIII зууны үед бөхийн цол, гуншин үүсэж, 11-р зууны сүүлчээс эхлэн бөхчүүдэд харцага, бүргэд, гарьд, шонхор зэрэг жигүүртэн амьтны нэрээр, XIII зууны дунд үеэс одоогийн хэрэглэж буй начин, заан, арслан зэрэг араатан амьтны нэрээр цолыг өгдөг байсан.

Улсын болон аймгийн наадамд 5-с дээш давсан даваа бүрд начин, харцага, заан, гарьд, ес давж анх удаа түрүүлсэн бөхөд арслан цол, арслан цолтой хүн дахин түрүүлбэл аварга цол, аварга цолтон түрүүлбэл далай аварга, далай аварга цолтон түрүүлбэл даян аварга, даян аварга цолтон түрүүлбэл улсын дархан аварга цол олгодог.

Улсын наадамд гурав, тав, долоогийн даваануудад зүүн ба баруун талын тэргүүн болон дагавар магнайн бөхчүүдийн цолыг Улсын засуул нь тогтсон уламжлал, баталсан зааврын дагуу нийтлэг гуншин, тухайн бөхийн нутаг ус, харьяалал, цол, чимэг, нэрийг яруу тод хэлэн, уянгалуулан дууддаг.

Үзүүр түрүүнд үлдэх 2 бөхийн барилдаанаар 9-н даваа дуусдаг. Үзүүр, түрүү булаацалдахаар гарч байгаа бөхчүүдийн гараанаас гарахад баруун зүүн талын засуулууд их хүч чадалтай бөхчүүд гарсныг илтгэн араас нь ханаран унах хэлбэрээр сөхөрч суун хүндэтгэл үзүүлдэг.

Засуул: Бөх бүрийг барилдахад түүний дасгалжуулагчийн адил засуул дагадаг. Засуул нь бөхийн мэх, барилдааны мэдлэг чадвар сайтай, бөхийн дүрэм журмыг сайн мэддэг, засаж буй бөхдөө барилдааны арга техникийг зөвлөх чадвартай, будлиан гарвал бөхөө төлөөлж маргааныг тасалдаг, цол дууддаг, холбооноос зөвшөөрөгдсөн хүн байдаг. Бусдаас ялгарах хувцас өмсөнө.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих